Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Температур: Агаарын дундаж температур нийт нутгаар 1.0-5.5 градус дулаан /1 дүгээр зураг/, олон жилийн дундажтай харьцуулбал Мандах сумын нутгаар дунджаас 1.4 градусаар хүйтэн, бусад нутгаар дунджийн 0.0-0.9 градусын орчим байлаа. /2 дугаар зураг/ Үнэмлэхүй их температур өдөртөө Замын-Үүд суманд 21 градус дулаан, үнэмлэхүй бага температур шөнөдөө Замын-Үүд суманд 7 градус хүйтэн байв.
Хөрсний гадаргын дундаж температур нийт нутгаар 4-11 градус дулаан, үнэмлэхүй их температур өдөртөө Замын-Үүд суманд 43 градус дулаан, үнэмлэхүй бага температур шөнөдөө Сайншанд суманд 8 градус хүйтэн байлаа.
Хур тунадас: Энэ 10 хоногт Айраг суманд 0.0 мм, Замын-Үүд суманд 1.8 мм, Иххэт суманд 2.9 мм хур тунадас орсон. Бусад нутгаар хур тунадас ороогүй / 3 дугаар зураг /. Орсон хур тунадасны нийлбэрийг олон жилийн дундажтай харьцуулахад: Замын-Үүд, Иххэт сумдын нутгаар дунджаас ахиу, Айраг сумын нутгаар дунджаас бага байлаа. / 4 дүгээр зураг /
Салхи: 10 хоногт салхины хамгийн их хурд Айраг, Мандах сумдад 25м/с, Эрдэнэ суманд 24м/с, Сайншанд суманд 23м/с бусад сумдын нутгаар 17-20 м/с хүрч аюултай үзэгдлийн хэмжээнд ажиглагдаж цаг агаар тогтворгүй байлаа. 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо Хөьсгөл сумын нутгаар 10 өдөр, бусад нутгаар 6-8 өдөр байв.
Бэлчээрийн ургамал: 1 дүгээр 10 хоногийн байдлаар нийт нутгаар бэлчээрийн ургамал цухуйлтгүй байна.
МАА-н үйлдвэрлэлд: Мал нэмэгдэл тэжээл өгөх, ямаа самнах ажил үргэлжлэн хийгдэж байна.. Малын усан хангамж ихэнх нутгаар дунд зэрэг байлаа.